АНУ дэлхий даяар өвөрмөц талархлын өдрийг анх удаа тэмдэглэж байна

АНУ-ын Төрийн департаментаас санаачлан өнөөдөр нэгэн өвөрмөц өдрийг анх удаа тэмдэглэж байна. Энэ нь дэлхий даяарх орон нутгийн ажилчиддаа талархах өдөр юм. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд энэхүү өдрийг хүйтэн жавартай өглөө ажилдаа ирж буй ажилчдаа найрал дуугаар хүлээн авснаар эхлүүлжээ. Дараагаар нь Элчин сайдын зүгээс ажилчдаа халуун кофе, пончикоор дайлсан байна.

Мөн энэ үеэр хамтын ажиллагаанд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж буй ажилчиддаа талархал илэрхийлж алба хэлтсүүдэд таримал ургамал бэлэг болгожээ. Үдээс хойш Элчин сайд Майкл Клечески бүх ажилчдаа цуглуулан уулзаж, тэдний хичээл зүтгэл хоёр орны дипломат хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг онцлон хэлээд америк гэр бүлүүдийн зүгээс бэлтгэсэн бялуу, жигнэмэгээр дайлсан аж


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)