Ипотекийн зээлд он дуустал 76 тэрбум төгрөгийг олгоно

Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчдэд олгоод байна.

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,161 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,453 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,291 иргэнд тус тус олгосон байна.

Цаашид он дуустал 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зах зээлд зориулан олгоно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)