Намууд сонгуулийн ямар хувилбар сонгох вэ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар тогтсон. Өөрөөр хэлбэл, төслийн хэлэлцүүлгийн шатанд сонгуулийн холимог тогтолцоотой болох саналыг унагаж, ард иргэдийн төлөөллөө шууд сонгох эрхийг хэвээр нь үлдээсэн гэхэд болно. Харин одоо ирэх оны сонгуульд жижиг, том мажоритарын алийг нь ашиглах вэ гэсэн л сонголт бий. Одоо хэлэлцэхээр төлөвлөж буй Сонгуулийн хуулийн төсөлд жижиг 76 тойрогт хуваахаар болсон гэсэн мэдээлэл бий. Уг нь өнгөрсөн зургадугаар сард УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, мажоритар тогтолцоогоор улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төсөл боловсруулсан гэдгээ мэдэгдэж байлаа. Тэгвэл ирэх оны сонгуулийг ямар хувилбараар явуулах нь оновчтой вэ гэдгийг улс төрийн намын удирдлагуудаас тодрууллаа. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Манай нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бол 2024 оноос хэрэгжүүлнэ гэсэн саналтай байгаа. Энэ удаагийн сонгууль хуучин хуулиараа явах ёстой.

2019.11.07

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан нам холимог тогтолцоог санал болгосон. Тодруулбал, 50 гишүүн нь орон нутгийнхаа төлөөллөө хангаад, 26 нь улс орны нийтлэг эрх ашгаа бодно гэсэн үг. Ийм байж гэмээнэ улс орон арай өөр хэв маягаар хөгжинө. Түүнээс 76 жижиг тойргоор улс орны бодлого тодорхойлно гэвэл худлаа болчихоод байна.

2019.11.06

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:

-Манай намын зүгээс холимог тогтолцоог дэмжиж байсан. Гэсэн ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд холимог тогтолцоог тусгаагүй. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө парламентын засаглалыг бэхжүүлэхийг зорьсон. Ингэхийн тулд холимог тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байсан юм. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр хоёр том масстай намд ашигтай хувилбар батлагдлаа. Гадаад улс оронд ч бас тогтолцоогоо өөрчлөхийн тулд ард иргэд нь босч байна. Тухайлбал, Гүржийн ард түмэн байна. Ирэх сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулахаас өөр аргагүй болсон. Гэхдээ хүсэл байвал холимог тогтолцоотой хослуулж болно. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцоо нь дотроо холимог тогтолцоог агуулсан төрөл байдаг. Хүсэл байвал энэ хувилбарыг нь ашиглаж болох юм.

2019.11.22

ХҮН-ын дарга Б.Найдалаа:

-Эрх барьж буй МАН өөрсдөдөө зориулсан жижиг 76 тойргоор сонгууль явуулахаар зэхэж байна. Нэгэнт улс орны эрх ашгийг бодож биш өөрсдөө сонгогдох хууль баталж, бусдыг сонсохгүй тул ямар нэг байр суурь илэрхийлэх нь утгагүй. Өөрсдөө баталсан сонгуулийн хуульдаа халтирч унадгийг З.Энхболд даргатай АН 2016 онд үзүүлсэн. Энэ удаад ч МАН өөрсдөө мэдэг. Аль ч хувилбар байсан ХҮН-д ялгаагүй.

2019.11.22

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Үндсэн хуулийн Цэц мажоритар сонголт нь Үндсэн хуульд нийцнэ гэж байгаа. Иймд манай нам мажоритар тогтолцоогоор сонголт явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Томсгосон мажоритар нь мөнгөтэй нам, нэр дэвшигчид давуу тал бүрдүүлдэг.  Гэхдээ өнөө үед сонгогчид мөнгөтэй нэр дэвшигчид болгоомжтой хандах болсон. Мажоритар сонголт нь савалгаа үүсгэдэг. Хэрвээ шударга, хөндлөнгийн хяналттай тооллого болбол МАН, АН-ынхан улс төрөөс нэг мөр арчигдах магадлал бий.

2019.11.22

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар:

-Хуулийн төсөлд тусгасан том мажоритар нь зөв. Томсгосон тойрог нь манай улсын хөгжилд асар их үр дүнтэй.

2019.11.22


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН хийлгэсэнгүй

    0 0 Хариу бичих
  2. Улс төрийн луйварчдын үүр уурхай болсон намуудыг устгасан цагт улс орны хөгжил гольдролдоо орно

    0 0 Хариу бичих
  3. Хаана улс төрийн нам ноёрхоно тэнд хорвоогын хамаг муу муухай юм үүрлэнэ,үржинэ,буглана бугшина

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ