Б.Нетаньяхуг авлигын хэрэгт буруутгалаа

Израилийн Ерөнхий прокурорын газраас Ерөнхий сайд Бениамин Нетаньяхуг хэд хэдэн үндэслэлээр буруутгажээ. Тодруулбал, түүнийг авлига хээл хахууль авсан, луйвар хийсэн, итгэлийг буруугаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн байна. Харин Б.Нетаньяху өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэж, “Төрийн эргэлт хийх оролдлого” гэж нэрлэжээ. Тэрээр өөрийгөө улстөрийн өрсөлдөгчид болон хэвлэл мэдээллийнхний “чөтгөрийн ан”-гийн хохирогч гэж үзэж байгаа бөгөөд үүнээс болж албан тушаалаа орхихгүй гэж шулуухан мэдэгджээ.

Одоо түүнд 30 хоног байгаа бөгөөд энэ хооронд Кнессетээс түүнд хамгаалалт хийж өгөхгүй бол мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх юм.   

Ерөнхий сайдыг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь гэмт хэрэгт буруутгасан тохиолдол Израилийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)