Ж.Моуриньо "Тоттенхэм"-ийн тоглогчдод эцэг , анд нөхөр, найз бүсгүй шиг нь байх болно гэж амалжээ

Португал мэргэжилтэн Жозе Моуриньо “Тоттенхэм” багийнхаа тоглогчидтой уулзаж асуултад нь хариулжээ. “Sport Witness” энэ талаар мэдээллээ.

Уулзалтын үеэр тэрээр өмнө хэлж байсан “Тоттенхэмийг хэзээ ч дасгалжуулахгүй” гэсэн мэдэгдлээ тайлбарласан байна. Түүнийхээр бол энэ нь зүгээр хэвлэлийнхэнд зориулсан өгөөш байсан гэнэ. Мөн тоглогчдодоо хандаж цаашид эцэг нь, анд нөхөр нь, найз бүсгүй, ер хүссэн бүхэн шиг байх болно гэж амалжээ.

Мөн Уго Льорис, Харри Кейн, Тоби Алдервейрелд, Харри Уинкс, Деле Алли, Эрик Дайер, Кристианом Эриксен нартай тус, тусад нь уулзаж ярилцсан байна. Тэрээр дээрх тоглогчдыг цаашид багтаа үлдээхийг хүсч байгаа учраас тусгайлж хандсан гэж “Sport Witness”-ийн мэдээнд дурдсан байна. Уулзалт Ж.Моуриньо болон тоглогчдод сэтгэгдэл төрүүлсэн таатай уур амьсгалд болж өнгөрчээ.

Ж.Моуриньо энэ сарын 20-нд “Тоттенхэм”-ийг дасгалжуулахаар зөвшөөрсөн бөгөөд 2022-2023 оны улирлыг дуустал ажиллах гэрээ байгуулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)