"Зэсийн ханш өсөж, буурах нь АНУ, БНХАУ-ын хэлэлцээрээс шалтгаална”

Монгол Улсын төсөвт их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн зэсийн ханш ирэх онд ямар байх талаар шинжээч Б.Батзоригоос хариулт авлаа.

Тэрбээр, “Түүхий эдийн бүтээгдэхүүнүүд дотроо зэс хамгийн мэдрэг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн өөрчлөлтөд хамгийн түрүүн ханш нь өсөж, буурдаг бүтээгдэхүүн. Зэсийн хэрэглээний тухайд дэлхийн гангын үйлдвэрлэлийн 50 хувийг БНХАУ дангаараар эзэлдэг. Тэгэхээр зэсийн хэрэглээ тэнд л явагддаг. 2016 оноос хойш зэсийн ханшийн өсөлтийн супер цикл нь явагдсан. Одоо буураад эхэлж байна. Түүхий эдийн ханшийн цикл 2-5 жлийн хугацаатай байдаг. Зэсийн ханшийн цикл энэ удаа  дөрвөн жилийн мөчлөгтэй байлаа. Ханш буурч байгаа шалтгаан нь ерөөсөө тодорхой. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн геополитиктой холбоотойгоор үйлдвэрлэгчид хүлээлтийн байдалд орсон. Ингэхээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарна. Энэ эдийн засгийн өсөлтийн цаана компаниудын ашиг ажилчдын цалин ярьаж байгаа. Ингэхээр АНУ-тай харилцаа нь буурахаар БНХАУ-ын компаниудын ашиг буурна. Үүнийгээ дагаад цалингаа өсгөх боломж буурна. Ингэхээр эдийн засгийн өсөлт нь саарна. БНХАУ-ын эдийн засаг том учир 0.1 хувь гэдгийн ард маш том тоо байгаа. Мэдээж энэ эдийн засгийн сааралт нь гангийн үйлдвэрлэлийг бууруулна. Гангийн үйлдвэрлэл багасч, эрэлт буурахаар, манай экспортын бүтээгдэхүүн зэсийн ханш унана. Ийм бүтэцтэй байна. Нүүрсийг бодвол бид зэсээ олон улсын зах зээл дэх үнээр борлуулдаг нь давуу тал. Жишээлбэл, Оюутолгойгоос зэсийн баяжмал гаргаад тонн тонноор Гашуунсухайт боомтоор гаргана. Хил гараад тусгай талбай дээр зэсээ байрлуулаад цаанаас худалдан авагчид ирж авна. Ингэхдээ дэлхийн зах зээл дээрх үнээр худалдан авдаг. Тэгэхээр зэсийн эрэлт буурна гэдэг цаанаас ирэх худалдан авагч буурна. Дэлхийн банк, ОУВС-гийн таамаглалаас харахад ойрын хоёр жилдээ зэсийн ханш унах хэдий ч огцом доошлохгүй гэдэг прогноз гаргасан. Одоо АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хэлэлцээрийн шатандаа явж байна. Энэ хэлэлцээр нааштай дуусвал ханш өснө, эсвэл тогтвортой байна. Харин хэлэлцээр үр дүнд хүрэхгүй ханш буурна. Ингэхээр хүлээлтийн байдалтай л байна” гэсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ashigt maltmalaas haraat bus amidrah yumsan daa

    0 0 Хариу бичих