Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар тус хорооны дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ. Томилгооны асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ямар ч ялгаа алга. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар адил гэдэг л байна. Өөр хүн олдохгүй байна уу. ФАТФ оруулхад бас гар бие оролцсон хүмүүс. Адилхан оролцсон хүмүүсийн нэгийг нь шийтгээд нэгийг нь шагнаад байгаа юм уу.

    1 0 Хариу бичих