Зам тээврийн ослоор таван хүүхэд бэртжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 18-21-нд нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ долоо хоногт ноцтой зам тээврийн ослын улмаас амь нас хохироогүй. 

Нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн автобус буудал руу бүрэн орж зогссоны дараа бууж, суух, автобусны буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)