"Бөртэ чоно-2019" ёслолын тов гарлаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2019" ёслолыг арванхоёрдугаар сарын 13-нд хийхээр болжээ. Уг ёслолоор оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, холбоо, спортын зүтгэлтэн зэрэг олон номинацаар шилдгүүдийг тодруулдаг билээ.

2002 оноос эхлэн 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Бөртэ чоно" тэргүүн дээд шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

"Бөртө чоно-2018" ёслолын "Шилдгийн шилдэг тамирчин"-аар Монголын эмэгтэй боксчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль хүртсэн амжилтаар ОУХМ М.Нандинцэцэг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодорсон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)