Төв банкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжлээ

УИХ өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхийнхээ дагуу Монголбанкны ерөнхийлөгчид тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргад тус хорооны дэд дарга Д.Баярсайхан нэрийг нэр дэвшүүлсэн юм. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өглөө хуралдаж энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжлээ. Удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү томилгоог хэлэлцэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ганц боловсролтой залуу байдаггүй юм байхдаа дотороол эргэлдээд байх юм

    0 0 Хариу бичих