Хөргүүрт амиа алдсан вьетнам иргэдийг оршуулах хандивын аян зохион байгуулж байна

Өнгөрсөн сард Их Британи Ессекс мужид ачааны машины хөргүүрээс олдсон Вьетнамын 39 дүрвэгчийн цогцсыг нутагт нь авчрахад 110 мянган долларын хандив цуглараад байна. Хандивын мөнгөөр цогцсуудыг Вьетнам руу тээвэрлэх нислэгийн зардлыг төлөх юм. 

Цогцсыг тээвэрлэхэд нэг гэр бүл 2204 долларын төлбөр төлөх шаардлагатай ба чандарласан тохиолдолд үнэ 66 хувиар хямдрах гэнэ. 

Вьетнамын засгийн газар даваа гарагт хохирогчдын ар гэрт цогцос тээвэрлэх зардлыг зээлээр олгох санал тавьсан юм. Гэвч зарим хохирогчдын ар гэр их хэмжээний зээлтэй байгаа ба энэ нь улам дарамт болно гэжээ. 

Иймд Берлин болон Бирмингхам хот дахь Вьетнам иргэдийн холбоодын санаачлагаар хандивын аян эхлүүлээд байна.Вьетнамын томоохон компани болох Вингруп ар гэр тус бүрт 860 долларын тусламж олгохоо мэдэгдсэн бол GoFundMe сайт нийт гэр бүлийнхэнд 40 мянган долларын хандив цуглуулах зорилт тавьснаас одоогоор 17 мянган доллар цугларчээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)