Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо

УИХ өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхийнхээ дагуу Монголбанкны ерөнхийлөгчид тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг нэр дэвшүүлсэн юм. Уг саналыг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өглөө хуралдаж хэлэлцээд дэмжсэн. Сая чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо.

Харин одоо Санхүүгийн зохицуулах хорооны даргад тус хорооны дэд дарга Д.Баярсайханыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нүдээ олсон сонголт гэж л энэ байхдаа. Лхагвасүрэн бол олон жил Монголбанкинд ажилласан, ажлаа сайн мэддэг, чадварлаг, үр бүтээлтэй, этик ёс зүй тал дээрээ ч үлгэр жишээ, нам бүлэг гэх мэтээр явдаггүй, улстөрждөггүй, хамт олондоо нэр хүндтэй, хүн чанар мөс гэж ярих юмгүй ийм л хүн байгаа юм.

    0 0 Хариу бичих