Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөллөө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж хийлгэв.

Хуралдааны эхэнд  Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Хуралдаанд оролцсон гишүүд Д.Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас  чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулж шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүн Доржийн Одбаярын  хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч,түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас  чөлөөлсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ҮХЦ гэдэг чинь яасан хачин хог, ношв цуглуулсан газар байдаг юм бэ. Цогтоо гэж нэг хүний адаг бас тэнд сууж байгаа харагдана.

    0 0 Хариу бичих
  2. Tsetsees zailuulah heregtei

    0 0 Хариу бичих
  3. МАН арай Гаж донтонгоо ҮХЦ-ын Гишүүнээр үлдээж Дэлхийн Шившиг болох гэж байгаа юм биш биз дээ, Одбаяр даварч Худ Билэгтийнхээ Өгзөгийг базаж Онигоотох вий дээ,

    1 0 Хариу бичих
  4. ҮХЦ-ийн дарга төдийгүй гишүүн байх ч боломжгүй, УИХ энэ хүнээ ҮХЦ-ээс эргүүлэн татах хэрэгтэй

    2 0 Хариу бичих