Баянгол, Баянзүрх дүүргийн дөрвөн хороог хуваалаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д заасныг үндэслэн Баянгол дүүргийн I, IV, Баянзүрх дүүргийн V, VIII хороог хуваах асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Баянгол дүүрэг нь 23 хороотой, нийтдээ 226.8 мянган хүн амтай. Тиймээс хоёр хороог хувааж, шинээр XXIV болон XXV хороог байгуулах санал оруулав. Харин Баянзүрх дүүрэг нь 28 хороотой бөгөөд 343.6 мянган хүн амтай юм.Тус дүүргийн хоёр хороог хувааж, XXIX, XXX хороог нэмж байгуулах санал оруулав. Ийнхүү хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэх онцлогтой байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон ИТХ-ын Хууль, эрх зүйн хорооны санал, дүгнэлийг танилцуулсны дараа төлөөлөгчид 100 хувийн саналаар хороодыг хуваах асуудлыг дэмжлээ.

Түүнчлэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсож, санал хэлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ