Абэ Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан дээд амжилт тогтоов

Шинзо Абэ, Японы түүхэнд хамгийн урт хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан хүнээр тодорлоо.Тэрээр уг тушаалд  2889 өдөр ажиллаж байгаа юм.

Засгийн газар жил бүр солигдож байсан цагт  улс төрийн чухал асуудлууд хойш тавигдсан гэж Абэ хэлэв. Улс төрд тогтвортой байдал тогтоосноор сонгогчдын байнгын дэмжлэгтэй болсон хэмээн тэр сэтгүүлчдэд хэлжээ. Эрх баригч Либерал ардчилсан намыг толгойлж байгаа Шинзо Абэ 2021 оны  есдүгээр сар хүртэл Засгийн газраа тэргүүлэх эрхтэй юм.

“Би улс төрийн асуудлуудыг шийдэхэд бүх хүч чадлаа дайчилна” гэж тэр онцолжээ.

Сануулахад, Абэ анх 2006 оны есөн сард Ерөнхий сайдын албан тушаалд суусан юм. Өнгөрсөн онд Абэ эрх баригч намын даргаар гурав дахь удаагаа сонгогдон, Засгийн газрыг 2021 он хүртэл толгойлохоор болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)