Түүхий нүүрсгүй анхны өвлийн статистик

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тиймээс энэ өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд анх удаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ 100 хувь нэвтрүүлж, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж тооцож буй юм. Түүхий нүүрсгүй анхны өвлийн статистикийг харуулъя. Ингэхдээ нийслэлийн нийт өрхийн тоо болон зуухны тоо, цахилгааны шөнийн хөнгөлөлт, “Тавантолгой түлш” ХХК-ийн хүчин чадал, “Сайн” картаар олгож байгаа шахмал түлшний хэмжээг тусгалаа.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх нь айл өрхүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс түлдэг байсан нэг өрх хоёр дахин бага сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн  тооцоо гарсан. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. uvuliin tenger tcenher heveeree bna lee.kkkk odoo haniad tomyygiin tarhatc urgiin gajig dutuu turult ongorson ontoi haritcuulahad yamar bgaag sudlaach

    0 0 Хариу бичих
  2. Одоо тэгээд чанасан нүүрс хэрэглэдэг болцон юм уу? Эхнээсээ яах гэж түүхий нүүрс хэрэглэдэг байсан юм бэ, хэлээд өгөөч. Түүхий, дутуу юм бол дэмий ш дээ. Энэ үхэр монголчууд уу, нээрээ.

    0 0 Хариу бичих