Тэрүнофүжи нэг ч унаагүйгээр түрүүлэх болзлоо хангав

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн 13 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр боллоо. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр комүсүби Абиг давснаар 12 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг хошуучилсан хэвээр байна. Түүний араас хамгийн ойр нэхэж буй комүсүби Асанояма, маэгашира Шодай нар өнөөдөр өрсөлдөгчдөө давж 10 даваа, гурван унаатай болжээ. Тиймээс их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд маргааш давбал энэ сарын башёд түрүүлэх болзлоо хангана. 

Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Хокүтофүжийгээр даваагаа ахиулж долоон даваа, зургаан унаатай болсноро 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэхэд ганц даваа дутуу болжээ. Дайшохо Ч.Шижирбаярын хувьд найм давж 50 хувийн амжилтаа үзүүлснээс хойш дараалан өвдөг шороодоод байна. Өнөөдөр тэрээр Юүтакаяамад унажээ. Энэ сард жюүрёогийн нэгт эрэмбэлэгдсэн Азүмарү С.Тодбилэг дээд зиндаанд дэвшин барилдаж Дайшомарүг давснаар 9 даваа, дөрвөн унаатай болсон аж. Тэрээр ирэх оны нэгдүгээр сарын башёд дээд зиндаанд дэвших нь тодорхой болж байна.

Жүюрёо зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос Чиёошима Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар өнөөдөр оноолт тааран барилдаж Чиёошима давснаар долоон даваа, зургаан унаатай болжээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр ес дэх даваагаа авч ирэх башёд жюүрёогийн дээд хэсэгт эрэмбэлэгдэх болзол хангав. Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр Такагэнжид өвдөг шороодсоноор зургаан даваа, долоон унаатай болжээ. Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар өнөөдөр давж мөн зургаан даваа, долоон унаатай болсон байна. 

Дээд зиндаанд түрүүлэн, озэки цолонд хүрч байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр давснаар макүшита зиндаанд нэг ч уналгүйгээр түрүүлэх болзлоо хангаад байна. Өнөөдөр мөн санданмэ зиндаанд Мотобаяаси нэг ч унаагүйгээр түрүүлэх болзлоо хангажээ. Жонидан зиндаанд хоёр дахь башёдоо барилдаж буй Хокүтэнкай Г.Сүхбат мөн нэг ч уналгүйгээр долоо давж түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдааныг Мүрататай хийхээр болжээ.

Хокүтэнкай Г.Сүхбат энэ жил 20 настай, 178 см өндөр, 130 кг жинтэй. "Оноүэ" дэвжээнд харьяалагддаг. Сайтама мужийн ахлах сургуульд суралцаж байхдаа Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль, Зүүн Японы АШТ-д хувиараа мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрээр өнгөрсөн жил зодог тайлсан Таканоива А.Баасандоржийн ахынх нь хүүхэд юм байна.  

Хокүтэнкай Г.Сүхбат.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Сумо сумо гээд ичээд л байх юм, бичээд л байх юм, зайлуул энийг нь уншдаг, сумо үздэг хүн одоо монголд хэд байдаг юм бол, сүүлийн үед бүр сумо гэхээр илт дүргүйцэх, зэвүүрхэн хүн ихсээд ч байх шиг

    0 0 Хариу бичих
  2. Dahiad budaa bolgoj ehelj bn

    0 0 Хариу бичих
    • Увс гөлөг нам дарагднаааа

      0 0