Оюутолгойн хувьцааны ханш 6.53 хувиар өсжээ

Оюутолгой ордын 66 хувийг эзэмшдэг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханш өнөөдөр 6.53 хувиар өсөж, 0.47 доллар болжээ. Ханш өссөн шалтгааныг өчигдөр Монгол Улсын  УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбож байгаа юм. Учир нь энэхүү тогтоолын төслөөр Оюутолгойн гэрээг цуцлах тухай ярьж байсан Засгийн газрын шийдвэр эерэг болж  байгаа гэсэн үг юм.

Хувьцааны ханш ямарваа нэгэн шийдвэрт мэдрэг байдаг. Өнгөрсөн сард Оюутолгойн ордын гүний уурхайгаас олборлолт явуулах хоёр дахь босоо ам буюу Shaft 2-ын барилгын ажил дуусаж, ашглалтад оруулахад бэлэн болсон тухай мэдээлэл нийтэд тарсантай холбоотойгоор ханш нь өссөн юм. Тодруулбал, ханш 6.9 хувиар өсөж, 0.62 доллар болсон юм. Мөн өнгөрсөн наймдугаар сард "Туркойз хилл ресурс” Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилж, зардал нэмэгдэх болсон талаар мэдээлэл гаргахад хоёр ам.доллар даваад байсан ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.69 канад доллар, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр 0.53 ам.доллар болж унасан байдаг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)