"Гоёл 2020" наадмын загварын долоо хоног

32 дахь удаагийн "Гоёл 2020" наадам энэ сарын 26-наас "Mongolian fashion week" загварын 7 хоногоор эхэлсэн.

"Гоёл 2020" наадам энэ сарын 30-ны 19:00 цагт Соёлын төв өргөөд шилдгүүдээ тодруулна.

Монголын дизайнеруудын холбооны хувцас дизайны салбарын тэргүүн, "Шилмэл загвар" компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг "Mongolian fashion week-ийн хүрээнд бие даасан 16 загварын шоу болж байна. Үүнд шинэ дизайнерууд, шинэ брэндүүд оролцож 40-аад дизайнер бүтээлээ танилцууллаа.

Загвар өмсөгчдийн тухайд нийт 160 гаруй загвар өмсөгч шалгаран бүтэн сарын турш бэлтгэл хийн эмэгтэй 70, эрэгтэй 20-оод загвар өмсөгч "Гоёл" наадмын тайзнаа алхана. Мөн Япон, Бельги улсын дизайнерууд болон "Гоёл" наадмын Гранпри шагналтнууд шүүгчээр ажиллаж байна” гэв.

Жил жилийн "Гоёл" наадмаас загварын ертөнцийн шилдгүүд тодордог.

 "Гоёл-2019" наадмын шилдгүүдийг эргэн сануулахад,

Шилдэг загвар зохион бүтээх товчоо "Дархан минж" компани

Шилдэг ирээдүйтэй залуу дизайнер "Bortua"  Б.Балжинням

Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Б.Гантболор

Гоёлын хувцасны шилдэг дизайнер "GEM" Ч.Болормаа

Үндэсний хувцасны шилдэг дизайнер Ц.Уянга "Black swan" коллекц

Уран сэтгэмжтэй хувцасны шилдэг дизайнер Бажуна

Шилдэг make up artist Crystal salon Болор

Тусгай байр дизайнер Б.Гэрэлмаа

Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай

Шилдэг эрэгтэй моделиор О.Хэрлэн,

Шилдэг эмэгтэй моделиор Ц.Алтантуяа 

Дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул 

Шилдэг фото модель Б.Шүрэнцэцэг нар шалгарч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)