Айлчлал: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах талаар ярилцана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирэх сард ОХУ-д хийх айлчлалын талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингийн тодруулгыг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 12 дугаар  сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.  Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийж байгаа энэ удаагийн албан ёсны айлчлал 2010 оны 12 дугаар сард хийсэн айлчлалаас хойш 9 жилийн дараа хийгдэж байгаа гэдгээрээ онцлогтой.

Айлчлалаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Бид иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн. Стратегийн түншлэлд хүрсэн улсууд харилцаагаа яг ямар ямар  салбаруудад  яаж өргөн хүрээтэй хөгжүүлэх вэ гэдгээ энэ айлчалын үеэр маш дэлгэрэнгүй  ярина. Айлчлалын үеэр яригдах чухал асуудлын нэг нь хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах шугамыг барих тухай ОХУ-ын удирдлагатай ярина.  Д.Медведев Ерөнхий сайдтай  ганцаарчилсан уулзалт хийнэ, өргөтгөсөн хэлэлцээр хийнэ. Өргөтгөсөн хэлэлцээр гэж юуг хэлдэг вэ гэхээр хоёр улсын хоорондын харилцааг салбар салбараар нь нарийвчлан ярихыг хэлж байгаа юм.  Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхана.  Мөн Бизнес форумд оролцоно.

Ер нь Монгол Улсын Ерөнхий сайд гадаад айлчлалдаа Монгол Улсын бизнесийн төлөөллийг авч явахыг чухалчилдаг.  Энэ ямар учиртай вэ гэхээр гадаад зах зээлийг монголын бизнесүүдэд нээж өгөх орчинг бүрдүүлэх, хэлхээ холбоог нь тогтоож өгөх  явдал юм. Энэ удаад Оросын талын бизнесүүдтэй холбож өгөх боломжоор нь хангахыг зорьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Оростой хийн хоолой ярьж яахын бэ Эгийн голын цахилгаан станцаа барь төмөр замаа хөгжүүл хос замтай болохоо л ярь

    1 0 Хариу бичих