Манай улсын 615 иргэн ДОХ-оор өвчилсөн байх магадлалтай

Жилийн бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг дэлхий нийтээдээ ДОХ-той тэмцэх өдөр болгон зарласан. Монгол Улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд үүнд нэгдэж ДОХ-той тэмцэж ирсэн. Манай улсад ДОХ-ын халдвар хамгийн анх 1992 онд бүртгэгдэж байжээ. Түүнээс хойш 281 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд бэлгийн замаар дамжжээ. ДОХ-ын халдвар авсны улмаас 32 хүн нас барсан байна. ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон хүмүүсийн 81.2 хувь эрэгтэй хүн ажээ. Түүнээс гадна халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн бөгөөд хүүхдүүд нь эрүүл саруул бойжиж байна.

Илрүүлсэн халдвар тээгчийн тоо 281 боловч нийтдээ 615 хүн ДОХ өвчнөөр өвчилсөн байх магадлалтай гэсэн судалгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргажээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)