Ховд аймгийн Прокурорын газар шинэ байртай болжээ

Ховд аймгийн Прокурорын газрын шинэ байрны нээлт болжээ Тус аймгийн Прокурорын газар анх 1932 онд байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш таван ч газар байрласан байна. Харин энэ удаа өөрийн гэсэн шинэ байртай болж байгаа нь энэ аж. 19 ажилтан, албан хаагчтай тус байгууллагад томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын гуравдугаар давхарыг дөрвөн айлын орон сууцны зориулалтаар барьжээ.

Тус барилгын ажлыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК гүйцэтгэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шинэ барилга байгууламж ашиглалтад ороод байгаа нь сайхан. Гэвч манайхны сүүлийн үед ашиглалтад хурдтай ороод байгаа барилгууд ихэвчлэн хүчний байгууллагууд их байгаад байна уу?? Гэхдээбид хэт тэр талыг нь илүү соргог хараад байна уу?? Улсын төсвөөр баригдсан нийт барилга байгууламжийн тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг төрөл бүрээр нь нэг харуулмаар юм уу?? Цэрэг, цагдаа, шүүх, прокурор, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, урлаг соёлын төв, засаг даргын барилгууд гэх мэтээр

    0 0 Хариу бичих