"Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019" үзэсгэлэн хаалтаа хийлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас арваннэгдүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-нд “Мишээл” экспод нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг Нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгууллаа. Өнөөдөр хаалтаа хийж буй уг үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 254 нөхөрлөлийн 390 гаруй хүн оролцсон юм. 

Одоогийн байдлаар Байгалийн нөөцийн хамтын менежментийн 1629 нөхөрлөлийн 41.3 мянган гишүүн, 8.2 сая га талбайг хариуцан хамгаалж байгаа ажээ. Тэдгээрийн 80 шахам хувь нь 3.3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж, нийт долоон мянга гаруй өрхийн 23 мянга гаруй хүн хамрагдаж байна. Ойн нөхөрлөлийн хамгаалалтад байгаа байгалийн нөөцийн үр өгөөж нэмэгдсэн, гишүүдийн амьжиргаанд сайнаар нөлөөлсөн, хүмүүсийн байгальд хандах хандлага, үйлдэл эерэг ээлтэй тал уруугаа чиглэгдсэн зэрэг чухал ач холбогдолтой үр дүн гарчээ. Ойн санг гэрээгээр эзэмшиж хариуцан хамгаалж байгаа нөхөрлөлүүдийн хариуцсан талбайд  ойн  түймэр 60 хүртэл хувиар буурч, хууль бус мод бэлтгэл тэдний эзэмшлийн талбайд үндсэндээ зогссон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)