"ТОЙМ"-ын шинэ дугаар: “ЦЭЦ: Манаач уу? Мануухай юу?”

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ дугаарынхаа ихэнх зайг улс төрд зориуллаа. 423 дахь дугаарын онцлох сэдэв нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн өнийн байдлын тухай “ЦЭЦ: Манаач уу? Мануухай юу?” нийтлэл.
Энэ өдрүүдэд мэндэлснийх нь 150 жилийн ой тохиож буй Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол толгойлогч, улстөрчдийн нэг Г.Чагдаржав сайдын түүхээс эхлээд өнгөрсөн долоо хоногт соёрхон баталгаажуулсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд туссан намын босгын асуудлыг хүртэл улс төрийн сэдвүүд энэ дугаарт хөндөгдлөө. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг үүсгээд буй импичментийн асуудал болон тус улсаас Азийн улс орнуудад баримталж буй бодлогын талаарх тойм нийтлэлүүд энэ дугаарт мөн багтлаа. Спортын буланд Олон улсын Олимпийн хороо болон Орос улсын хооронд өрнөж буй улс төрийн шалтгаантай 100 гаруй жилийн мөчөөрхөлцлийн түүхийг бичсэн бол уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн Монгол Улсын эдийн засгийн улалмжлалт төлөв өөрчлөгдөх боломж бий эсэх талаар “Бид” буланд хөндлөө. 

Английн метал, рок хөгжмийн хамгийн том фестивальд уригдаад буй “Growl of Clown” хамтлагийн тухай “Урлаг” булангаас унших боломжтой бол ирэх онд аялал жуулчлалын салбартаа эргэлт хийх боломж буй талаар “Зүг чиг” буланд бичжээ. 20 гаруй толгой материалыг багтаасан 40 хуудас таны гарт байна. Энэ бол Монголд долоо хоног тутам хэвлэгдэж буй улс төр, нийгмийн цорын ганц сэтгүүл юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)