Л.Месси-Л.Суарес XXI зууны шилдэг хослол

Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн 15 дугаар тойрогт Каталоны “Барселона”баг Мадридын “Атлетико”-г 1:0-ээр хожив. Тоглолтын 86 дахь минутад Лионель Месси гоол оруулж багаа ялалтад хөтөлжээ. Дамжуулалтыг нь Луис Суарес өгсөн байна.

Луис Суаресын хувьд Каталоны багт ирснээс хойш Л.Месситэй хамт 56 гоол оруулсан нь энэ юм байна. Ингэхдээ Л.Мессигийн дамжуулалтаар 28 гоол оруулж, Л.Мессид 28 удаа гоолын дамжуулалт өгчээ. Энэ нь шинэ зуун гарснаас хойш Испанийн АШТ-д гарч буй хамгийн шилдэг үзүүлэлт гэнэ. Өмнөх дээд амжилтыг “Реал”-ын К.Роналду-К.Бензема нарын хослол тогтоож байжээ. Тэд нэг, нэгнийхээ дамжуулалтаар 40 гоол оруулж байв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)