Угандын тамирчин 10 км-ийн зайд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов

Угандын тамирчин Жошуа Чептегэй эрэгтэйчүүдийн гүйлтийн 10 км-ийн зайд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Энэ тухай Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос мэдээлэв.

Ням гарагт Испанийн Валенсия хотод болсон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэмцээний үеэр Жошуа Чептегэй 10 км зайг 26 минут 38 секундын хугацаанд туулсан байна.

Ингэснээр 23 настай уганда тамирчин 2010 оны 9-р сарын 26-ны өдөр Кенийн тамирчин Леонард Комоны тогтсоосон 26 минут 44 секундын дээд амжилтыг шинэчлэв.

Чептегэй нь 10,000 метрийн зайд 2017 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)