Мөс цөмрөн автомашинтайгаа живж амиа алджээ

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулсаар байгаа хэдий ч иргэд тоомжиргүй зангаасаа болж амиа алдсаар байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн А “Стивр” загварын том оврын ачааны автомашинтайгаа Даяннуурын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн, зургаан автомашин, хоёр мотоцикльтой очиж, нуурын баруун урд эргээс 400 м-т, гурван метрийн гүнд гурван удаа шумбалт хийж цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)