Н.Назарбаевын гэр бүл машины цуглуулгаасаа дуудлага худалдаагаар зарна

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын гэр бүл тансаг автомашины цуглуулгаасаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдаа Нью Йорк хотод болох гэнэ. “LasVegasHerald” сонинд энэ талаар мэдээлснийг kz.media уламжиллаа. Дуудлага худалдаагаар зарагдах автомашинуудыг Н.Назарбаевын ууган охин, Казахстаны Сенатын дарга асан Дарига Назарбаева унаж байжээ. Эх сурвалжийн бичсэнээр, зарагдах машинууд дунд “Ferrari F40”, “Ferrari Testarossa”,  “Бугатти Вейрон”, “Ламборжини Миура”, “Lamborghini Murcielago”, “Ламборджини Урус”, “Koenigsegg Agera S”, “Pagani Zonda”, “Альфа Ромео 8С” зэрэг автомашинууд байгаа. Нийт үнэ нь 13 сая ам.доллараар хэмжигдэх есөн тансаг машин байгаа аж. Энэ нь эхэлж дуудах үнэ бөгөөд яг зарагдахдаа хэд хүрэхийг хэн ч таашгүй.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ийм л байна даа. Та нөхдийн шүтээд байдаг тэр мундаг Назарбаев чинь насаараа төрд л ажилласан хүн. Гэтэл, зүгээр л захын хэдэн машинаа гаргаад зарна гэхэд л дандаа фэррари ба ламборгини. Мэдээж, Төрийн ба нийтийн өмчөөс л өөртөө наасан байж таарна шүү дээ. Одоогоор тэнд бараг Хаант засаг ноёлж, хүний эрх, эрх чөлөө бойгдмол, жагсах, цуглах эрх хаагдмал, өөр үзэл бодлоор эсэргүүцсэн хүн ор сураггүй алга болчихдог, эсвэл зүгээр л шоронд суучихдаг тул энэ мэтийн машины наймаа зэргийг зүгээр л эрээ цээргүй зарлаж байгаа юм. Муу хэлүүлдэг ч гэсэн манай өмнөх хэдэн ерөнхийлөгчид хажууд нь гөлөг шүү дээ. Үнэтэй нэг машинтай гэж дуулдвал манай эрх чөлөөт ард түмэн, хөдөлгөөнийхөн тастаад хаячихна. Эрч чөлөөт монгол улс мандтугай.

    0 0 Хариу бичих
  2. нөгөө монголын баялгийг хулгайлсан элбэгдорж солиот чинь бас яаж олж авсан нь шалгууштай олон үл хөдлөх хөрөнгө, ангийн хэрэгсэл, цуглуулга зэргээ дуудлага худалдаагаар гайхуулж зарж байгаад баригдах байх шүү

    0 0 Хариу бичих