“Frozen 2” хүүхэлдэйн кино “Box office”-ийг тэргүүлсээр байна

Диснейн хамгийн алдартай түүхийн нэг бол “Frozen” хүүхэлдэйн кино. 2013 онд үзэгчдийн хүртээл болсноосоо хойш шинэ ангиар үргэлжлээгүй байсан тус кино адал явдал дүүрэн шинэ түүхээр эргэн ирсэн юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн “Frozen 2” хүүхэлдэйн кино “Box office”-ийг ашиг, орлогоороо хоёр дахь долоо хоногтоо тэргүүлжээ.

“Frozen 2” өнгөрсөн долоо хоногт 85.2 сая ам.долларын ашиг олсон бол тус киноны нийт ашиг 287.5 сая ам.долларт хүрээд байгаа юм.

Удаах байруудад “Knives out”, “Ford V Ferrari” зэрэг кинонууд бичигдсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)