Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүллээ

Якутскад "Якутын очир эрдэнэ" цас, мөсөн баримлын олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 25-30-нд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Белорусс, Канад, Хятад, Монгол, Украин, Оросын нийт 25 баг оролцон, өдөр бүр баримлаа гудамжинд хийн, олонд танилцуулж байсан бол тэмцээний сүүлчийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 30-нд "Өвөл Якутаас эхэлдэг" наадмын ёслолын ажиллагааны үеэр ялагчдыг зарласан байна. 

"Мөсөн баримал" төрөлд "Харваач" бүтээлээрээ Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар ялагч болжээ

Хоёрдугаар байранд Красноярск болон Донецк мужийн уран бүтээлчид болох Сергей Асеев, Артем Самойлов нар "Добрыня, могой хоёр" бүтээлээрээ шалгарсан байна. 

Гуравдугаар байранд Якутскийн уран бүтээлчид "Цасан хатан" бүтээлээрээ шалгарчээ. 

Цасан баримлын төрөлд Якутын уран бүтээлчдийн "Үлгэр төрөхүй" бүтээл шалгарсан бол хоёрдугаар байранд Монгол улсаас оролцсон Дашцэрэн Ганхүлэг, Нарантуяа Алтаншагай нар шалгарсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баяраа дүүдээ баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.

    0 0 Хариу бичих