Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол болно.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд хөгжийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Саreer Expo-2019” болно.

09.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд “Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Азийн хөгжлийн банк хамтран “Агаарын бохирдол -Орон сууцжуулалт” уулзалт зохион байгуулна.

10.00 цагт  “Шангри-Ла” зочид буудалд “Евроазийн Эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” олон улсын хурал болно.

10.30 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээтэй.

11.00 цагт “Ард түмний штаб”-аас НИТХ-ын даргад шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт Монголын театрын музейд туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржавын “Дэлхийд түгсэн Монгол өв соёл” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрсөн сард гал түймрийн аюулаас таван хүүхэд, хоёр насанд хүрсэн хүнийг аварсан Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн эмч нарт “Хүний төлөө” медаль гардуулна.

11.15 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоонд амин дэм, эм бэлдмэл гардуулна.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд инженерүүд “Мон-30” цахилгаан автобусны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Тэнгис” кино театрт Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг  хамгаалах өдрийг тохиолдуулан “Бид тэгш эрхтэй” өдөрлөг зохион байгуулна.

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)