ОХУ, БНХАУ-ын түүхэн гэрээ хэрэгжиж, "Сибирийн хүч" хийн хоолой ашиглалтад оров

Москва, Бээжингийн дипломат харилцааны бэлгэдэл гэгдэж буй, ОХУ-ын түүхэн дэх хамгийн том хийн хоолойн төсөл хэрэгжиж дуусан, "Сибирийн хүч" хийн хоолой ашиглалтад оржээ. Өчигдөр уг хийн хоолойн нээлтийн ёслол болсон байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сочи хотноо буй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай видеогоор холбогдож баяр хүргэжээ. Харин энэхүү хийн хоолойн нээлтийн ёслолд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хань Жэн оролцсон юм байна.

Москва 2014 онд Хятад руу зүүн чиглэлийн “Сибирийн хүч" хоолойгоор байгалийн хий нийлүүлэх тухай түүхэн гэрээг үзэглэсэн бөгөөд тус хоолойгоор Зүүн Сибирийн Якутын Чаяндын болон Эрхүү мужийн Ковыктийн орд газруудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна Хятад руу экспортлох юм. ОХУ-ын "Газпром", БНХАУ-ын нефть, байгалийн хийн томоохон групп CNPC-тэй байгуулсан 55 тэрбум ам.долларын гэрээний дагуу "Сибирийн хүч" хийн хоолойгоор жил бүр БНХАУ руу 38 тэрбум шоо метр буюу 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх аж.

Жилд дунджаар 200 орчим тэрбум куб метр байгалийн хий худалдан авдаг Европ, Туркийн уламжлалт экспортын зах зээл дэх эрэлт, хийн үнэ буурч байгаа энэ үед энэхүү хийн хоолой нь "Газпром"-д хийн экспортоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Энэхүү хийн шугам хоолойн ажил АНУ, Европын холбоо Крымтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг анхны хориг арга хэмжээг нэвтрүүлсний дараахан эхэлсэн юм байна. Азийн хамгийн том эдийн засагтай БНХАУ-ын хувьд энэхүү төсөл нь тус улсын дотоодын хийн үйлдвэрлэл буурч, эрэлт нэмэгдэж байгаа энэ үед эрчим хүчний аюулгүй байдлыг нь хангахад тусална гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн нүүрснээс хамааралтай зүүн хойд нутгийнх нь агаарын бохирдолтой тэмцэхэд үр өгөөжөө өгнө гэж Хятадын эрх баригчид тооцоолж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Mongol yalsan l yum shig haragdaj bna

    0 0 Хариу бичих
  2. Оросууд хэзээ монголыг гэдэг байсийн өмхий цөөвөрүүд сайхан сэхээтнүүдийн бүгдийн алж талж дээрэмдэж тонож айлган сүрдүүлж газар нутгаас нь ямаараан том томоор нь тасдаж булааж авлаа

    0 0 Хариу бичих
  3. оросууд монголчуудад молиго үмхүүлэв

    0 0 Хариу бичих