Японы дараагийн хөрөнгө оруулалт метро юу?

Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад олон хөтөлбөр, төсөл хэрэгжсэн. Боловсрол, соёл, эрүүл эрүүл мэнд гээд салбар бүрт хөрөнгө оруулдаг. Хамгийн сүүлд хэрэгжсэн Японы хөрөнгө оруулалтаар хийж буй хамгийн том  төсөл бол Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал, АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг юм.

Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА өөрийн зардлаар техник эдийн засгийн үндэслэл судалгааг 2006 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн байдаг. Харин 2008 оны тавдугаар сарын 29-нд УИХ-аас баталж, тухайн оны наймдугаар сарын 22-ны өдрөөс Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авах энэхүү Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Тэгвэл одоо Японы Засгийн газраас хөрөнгө оруулалтаар нийтдээ 65.6 тэрбум иений бүтээн байгуулалт хийжээ. Бүтээн байгуулалтын ажил дууссан аж. Уг ажилд мөн улсын төсвөөс энэ онд 10 тэрбум төгрөг суулгасан бөгөөд аэродромын барилга, ачаа, шуудан үйлчилгээний барилга, захиргааны байрыг барьж байна. Төсөл амжилттай хэрэгжээд, бүрэн дуусвал өнөөгийн агаарын тээврээс нэг улиралд орж буй 116.5 тэрбум төгрөгийн орлого, хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол гаргасан байдаг. Монгол Улсын Засгийн газар энэ оны зургадугаар сарын 28-ны хуралдаанаараа “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” гэсэн нөхцөлөөр Монгол-Японы хамтарсан компаниудтай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Жапан эйрпорт менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлсэн юм. Түүнчлэн долоодугаар сарын 5-нд шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замыг нээсэн.

Монгол, Япон сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан. Өнгөрсөн зун нээлтээ хийгээд, намраас үйлчлүүлэгчээ хүлээж авч эхэлсэн. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй. Сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тус эмнэлэгт ажиллах 3,000 гаруй эмч мэргэжилтнийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэсэн тухай бид мэдээлж байсан билээ.

Ийнхүү хамгийн сүүлийн төслүүд нь амжилттай өрнөж, туузаа хайчилсан юм. Тэгвэл Японы дараагийн хөрөнгө оруулалт Монгол Улсын дэд бүтцийн салбарыг чиглэх тухай яригдаж байгааг эх сурвалж мэдээлж  байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон нийслэлийг метротой болгох төслийг эхлүүлэх тухай юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. metrotoi bolchwol tugjrelgui boloh bha

    0 0 Хариу бичих
  2. Өнгөрснийг хараад байхад Япончууд Монголд хамгийн эмзэг, хамгийн хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулсан байдаг. Улс төрөөс ангид байж чадсан гэж ойлгодог. Метро бол Улаанбаатарын хөгжлийг орчин үеийн шатанд хүргэх хамгийн гол бүтээн байгуулалт учраас Монгол хүн бүр дэмжих хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  3. Баярлалаа Япончуудаа. Биднийгээ метротой болгож энэ их түгжрэл стрессээс арилгаж өгнө үү. Наран улс мандаг.

    1 0 Хариу бичих
  4. Харин тийм, уг нь метро л манайд зохих ёстой байгаа юм даа. Одоогийн хотын дарга агаар дээрх зам, УБ хот тойрсон баганатай тойруу зам гэх мэт төслүүд санал болгоод байх шиг байгаа юм. Шторк энэ тэрийг нь харвал болмоор ч юм шиг. Гэхдээ, орчин үеийн хотууд хотын төвийн дүүргээ тойруулсан ийм баганат, агаар дээрх замуудаа бүгдийг нь буулгаж байна. Үнэхээр ч, хотын үзэмжид муу, мөн хотын хөгжлийг дагаад, магадгүй 30-40 жилийн дараа эргээд буулгах нүсэр их ажилтай, зардалтай юм болохоор ойлгогдоод байгаа. Иймд, метро барих нь зөв шийдэл байх. Метро барих нь өртөг зардлын хувьд хүнд биз, гэхдээ бусад улс орнууд барьж болоод байхад бид уул уурхайгаас тэрбумаар нь олж байж нийслэл хотдоо 2 шугам барьчихаж дөнгөнө дөө.

    4 1 Хариу бичих
  5. Бид ч ичихгүй авах юм даа, за тэгээд гол нь үр ашигаа аль аль талдаа өгч байвал хэрэгтэй санж. Метро ажиллавал Энх тайвны өргөн чөлөө дагуух төв замаар автобус явах шаардлагагүй болох байх шүү. Япончуудад баярлалаа л гэе дээ.

    0 0 Хариу бичих
  6. Davhar metro avtobus hureltseegui ued

    0 0 Хариу бичих