Дэлхийн адууны соёлын форум БНХАУ-д болжээ

Дэлхийн адууны соёлын 2019 оны форум БНХАУ-ын Хөх хотод болж өндөрлөжээ. Форум “Хятадын адууны соёл ба дэлхийн адууны соёл иргэншил” сэдвээр зохиогдсон аж. Энэ үеэр дэлхийн дахины адууны соёл ба адууны соёл иргэншлийг харилцан уялдуулах, олон улс орон үзэл бодлоо хуваалцан, адууны соёлын олон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах талаар ярилцжээ.

Форумын хаалтын ёслолд, Туркменистан, Франц, Киргизстан, Орос зэрэг дөрвөн улсын төлөөлөгчдөд “Адууны соёлын солилцооны нөхөрсөг элч”-ийн гэрчилгээ гардуулсан байна. 2019 оны дэлхийн адууны соёлын форумыг зохион байгуулагчид “2019 оны дэлхийн адууны соёлын форумын Хөх хотын тунхаг”-ийг нийтэлж, ӨМӨЗО-ы төв Хөх хотыг “Дэлхийн адууны аж үйлсийн төв”-өөр сонгожээ.

2019 оны дэлхийн адууны соёлын форумд дэлхийн 30 гаруй улс орон, олон улсын 8 байгууллагын 400 гаруй хүн оролцсон байна. Чуулга уулзалтын үеэр, олон улсын эрдэмтэн судлаачид 80 лекц уншжээ. Форум лекц, үзэсгэлэн, яриллага, уран сайхны тоглолт зэрэг хэлбэрээр гурван өдөр үргэлжилсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)