Хүмүүнлэгийн тусламжийг улс төржүүлснийг шүүмжилжээ

Женев хотноо Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дарга Франческо Рокка өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийжээ. Тэрээр "Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Венесуэл дэх хүмүүнлэгийн тусламжид олон улсын хамтын нийгэмлэгийн хөрөнгийн дэмжлэг ихээхэн дутагдаж байна" гэжээ. Мөн тэрээр хүмүүнлэгийн тусламжийг улс төрийн багаж хэрэгсэл болгохыг зэмлэн буруушаагаад "Зарим хүн эгэл жирийн иргэдийн гаслан зовлонг ашиглан улс орны тогтвортой байдлыг бусниулахаар оролдож байна" хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо энэ оны есдүгээр сард 50 сая Швейцарь франк цуглуулж, Венесуэл дэх хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд ашиглахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан юм. Гэтэл өнөөг хүртэл тусламжийн мөнгөний ердөө 10 хувийг бүрдүүлээд байгаа юм байна. Үүний улмаас Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Венесуэлд урьдчилан төлөвлөсний дагуу 650 мянган иргэнд бус дөнгөж 50 мянга орчим хүнд тусламж үзүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)