Зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн газрыг чөлөөлнө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж байгаа 62 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Өөрийн өмчийн газартаа зөвшөөрөлгүй автомашины худалдаа хийж байсан хоёр иргэн, гурван аж ахуйн нэгжийн газрыг цуцалжээ.

Өмчилсөн 31 газрыг шүүхээр шийдвэрлэх юм байна. Газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон иргэдэд газар албадан чөлөөлүүлэх ажлыг хийлгэх юм байна. 

Автохудалдааны төв иж бүрэн цогцолбор байхад тэнд очиж худалдаа хийхгүй хууль бусаар хотын хүн амын төвлөрөлд саад болж байгаа зөрчлөө арилгахыг санууллаа. Учир нь холбогдох байгууллагууд дараа дараагийн шатны хүндрүүлсэн нөхцөлүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ албаныхан дуулгалаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. төр хувийн өмчид халдаж байгаа нь социализм эргэн ирж буйн дохио. социализм мандатугай, ура аа

    0 0 Хариу бичих
  2. байрны зогсоолд орж ирсэн машинд хуурамч дугаар зүүж орхичихоод зарын группүүдээр тухайн машинаа зарлаж хүмүүс ирэх дээр дугаарыг нь авч үзүүлчихээд л буцааж дугаар зүүж орхиод л зардаг ченжүүд хаа сайгүй болсон шүү дээ.

    0 0 Хариу бичих