“Хунт нуур” хүүхэлдэйн жүжиг тоглоно

Театрын үзэгчид дунд “Хүүхэлдэй амилуулагч” Л.Чимэддорж нэрээрээ алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чимэддоржийн  81 жилийн ойд зориулан П.И. Чайковский "Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг үзэгч багачуудад толилуулахаар болжээ.

Тус хүүхэлдэйн жүжгийг дэлхийн сонгодог бүтээлийн нэг болох "Хунт нуур" бүжгэн жүжгийн үлгэр, домгоос сэдэвлэн хүүхдийн нас, сэтгэхүйд нийцүүлж, найруулан тавьж буй аж.

“Хунт нуур” хүүхэлдэйн жүжиг  арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Хүүхэлдэйн театрын тайзнаа амилах болсныг дуулгахад таатай байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)