УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг маргааш хэлэлцэхээр боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн тухай хууль багтаагүй. Гэвч өнөөдөр Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ. Улмаар хэлэлцэх гэтэл гишүүд "Өнөөдөр тараасан хуулийн төслийг шууд хэлэлцэх боломжгүй. Гишүүд төсөлтэйгөө танилцаагүй учраас хэлэлцүүлгийг хойшлуулж, танилцах хугацаа олгох ёстой" юм. Гишүүдийн гаргасан энэхүү саналыг дагуу санал хураалт явуулж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)