"Google"-ийг үүсгэн байгуулагчид компаниа орхилоо

"Google" компаний үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар толгой компани болох  "Alphabet"-ийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр "Google"-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай цахим ертөнцийн аварга группийг удирдахаар болжээ. 

Гэхдээ Пэйж, Брин нар компанийн ТУЗ-ын гишүүн хэвээр үлдэх ба санал хураалтад давуу эрх эдлэх юм. Тэд 1998 онд анх "Google" хайлтын системийг боловсруулж байжээ. Харин 2015 оноос үйл ажиллагаагаа өргөтгөж "Alphabet" компани болгон хайлтын системээс гадна шинэ технологи, интернет үйлчилгээний салбарт хүч сорих болжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Oo my gaad

    0 0 Хариу бичих
  2. Unheer muuhai ym bolg

    1 0 Хариу бичих