"Болор цом" наадам Багануур дүүрэгт болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэлжээ. Энэ жил 37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд оролцох найрагчдын шүлгийг арванхоёрдугаар сарын 27 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

Болор цом-36” наадам Дорноговь аймагт болж, яруу найрагч Б.Баттулга Янжинлхам бурхны хишигт найрагч болсон бол энэ удаа Багануур дүүрэгт ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болохоор тогтжээ. "Болор цом" наадмын өмнөх өдөр нь уран үгсийн чуулган уламжлал ёсоор болно.

2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох тул ийнхүү Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд зохион  "Болор цом" наадмыг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Оны шилдэг шүлэг шалгаруулах наадмын ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж буй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)