Цахилгаан онгоцнууд 2025 оноос нисдэг таксины үйлчилгээ үзүүлнэ

Цахилгаан онгоц бүтээх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан "Lilium" компани  уг зорилгодоо хүрчээ. Тус компани хөөрч, бууж, агаарт хэвтээ нислэгийн горимд шилжиж, агаарын их замыг цэнэглэгдсэн батерейгаар туулах чадвартай 5 хүний суудалтай цахилгаан онгоц бүтээхээр гурван жил гаруйн турш ажиллажээ.

Өмнө нь "Lilium" компани өөрсдийн загвар дизайны гүйцэтгэл, шийдлийг ашиглан зохион бүтээсэн нисэх онгоцны загварыг бий болгож, агаарын туршилтыг амжилттай  нисгэж харуулсан аж. Саяхан тус компани тавьсан зорилтынхоо эцсийн үе шатыг биелүүлж, "Lilium Jet" цахилгаан онгоцны туршилтын анхны нислэгийг хийсэн байна.

Европын сансрын агентлаг (ESA) -аас зохион байгуулсан “бизнес инкубатор”-ыг Германы "Lilium" компаниас гаргалаа. Цахилгаан, агаарын тийрэлтэт хөлгийг бий болгох нь нам гүм, байгальд ээлтэй, хот суурин газрын хурдны замын ачааллыг бууруулах зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Энэ үүднээс авч үзвэл, "Lilium Jet" онгоц нь ухаалаг утасны аппликейшны тусламжтайгаар дуудаж болох нисдэг такси гэж болно.

"Lilium Jet" онгоц нь эвхэгддэг буух систем, ухаалаг удирдлага хяналтын систем, 36 цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд энэ нь маш хязгаарлагдмал орон зайд маневр хийж, хөөргөх, газардахад зориулагдсан байна. Нисэх онгоц агаарт хангалттай өндөрт хүрэх хүртэл хөдөлгүүр ажиллаж, аажмаар хэвтээ байрлалтай болж, хэвтээ нислэгийн горимд шилжиж ниснэ.Энэ горимд Lilium Jet онгоц нь 300 км/ц хүртэл хурдлах чадвартай бөгөөд 300 км зайд аккумляторын батарейг нэг цэнэглэхэд  хангалттай аж.

2017 оны хавар "Lilium" компани хоёр суудалтай онгоцны туршилтын загварыг ашиглан агаарт босоо болон хэвтээ чиглэлд шилжих шилжилтийг амжилттай хийсний дараа нэмэлт санхүүжилт олж авах боломжтой болсон байна. Энэхүү санхүүжилт нь компанийг бүрэн хэмжээний, таван суудалтай онгоц "Lilium Jet"-ийн загвар бүтээх боломжийг олгожээ.

"Lilium" компанийн удирдлага төлөвлөгөөний дагуу, 2025 онд цахилгаан нисэх онгоцууд дэлхийн өнцөг булан бүрт, том хотуудад нисдэг таксины үйлчилгээг үзүүлж чадна. Үүний зэрэгцээ нисдэг таксины нислэгийн үнэ нь уламжлалт таксины аяллын өртөгөөс хэтрэх ёсгүй боловч бүх зүйл зорчигчдын хувьд илүү хурдан, илүү тохь тухтай байх болно хэмээн мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ийм юманд сууж амиа хорлохоо болих уу даа. Энэний оронд мөрөөрөө мөөмөө унжуулаад морио унаад явж байсан нь аминд өлзийтэй болов уу.

    0 0 Хариу бичих