О.Пүрэв, Т.Ганбаяр нар “Rich Franklin’s warrior series”-т ялалт байгууллаа

Холимог тулааны “One championship” холбоонд тулалдах шилдэг тулаанчдыг тодруулах зорилготой  “Rich Franklin’s warrior series” цувралын ээлжит нэгэн тэмцээн Сингапурт болж, Монгол Улсын тулаанч Отгонжаргалын Пүрэв амжилттай оролцлоо. Манай тулаанч БНСУ-ын тамирчин, Хонконгийн “Just MMA” холбооны аварга Бак Тэ Хотой тулж, тоглолтын гуравдугаар үед боох мэхээр ялжээ.

Түүний дараа дэвжээнд гарсан Т.Ганбаяр мөн өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан байна. О.Пүрэв, Т.Ганбаяр нар  ийнхүү дэлхийн шилдэг холбоо болж төлөвшиж буй “One championship” холбоонд орох эхний алхмаа амжилттай тавилаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ямар жижигхэн хөөрхөн хүүхэд вэ. Бас дээрээ бөхийн малгай тавьчихжээ. Бас Чингисийн зургийг энгэртээ наасан нь дөнгөж хөдөөнөөс ирээд удаагүй мангар байна гэдгийг нь гэрчилнэ. Гэхдээ, монголчууд бидэнд жижигхэн ч гэсэн нэг тэмцээнээс Солонгосын өвс идэж, ус уудаг тосгоны өөр шигээ мангарыг ч болов ялж ялалт авчирсанд талархлаа.

    0 1 Хариу бичих