Өнөөдөр болох үйл явдал

08.30 цагт “Бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Хурлаар манай улсын гадаад бодлого, аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар болон хөрш орнуудын гадаад бодлого, хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам зэрэг олон чухал асуудлыг хөндөх юм байна.
09.00 цагт “Holiday Inn” зочид буудлын 19 давхрын хурлын танхимд “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт ШУТИС-д “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн дөрөвдүгээр чуулган” болно. 

09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Sky Plaza” төвд Монгол-ОХУ-ын Орёл хотын бизнес эрхлэгчдийн уулзалт болно.

11.00 цагт “Чингис” зочид буудалд “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурал болно. 

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д улс төрийн намууд хамтарч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

10.00 цагт Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбоотой Гандантэгчэнлин хийдээс уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өгнө.

11:00 цагт Төрийн ордны баруун талд Нийгмийн даатгалын мөнгөтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармааг огцруулах жагсаал болно.

11.30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. 

Төрийн ордонд

13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

13.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)