СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих уу

Анх орон сууцны инженерийн шугам сүлжээ, барилга арчлалтыг хариуцах эзэнгүй хуульчилсан нь СӨХ, оршин суугчдын хоорондох маргааны үндэс болсон гэхэд болно. Хуулийн хийдлийг арилгахаар 2003 онд СӨХ-ны эрх зүйн хуулийг баталсан ч СӨХ өөрөө мэргэжлийн байгууллага биш учраас барилгын инженерийн шугам сүлжээ, томоохон засварын ажлыг хариуцах чадваргүй хэвээр байв. Дээр нь иргэдийн СӨХ-д хураалгах мөнгө харилцан адилгүй, засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийдэггүй, зарцуулалтын тайлан хангалтгүй, хяналт сул байгаа нь оршин суугч, СӨХ-ны хоорондын зөрчил бүрэн арилахгүйн шалтгаан болоод буй. Тэгвэл УИХ-аар СӨХ-ны эрх зүйг шинэчилж, үйл ажиллагааг нь хэвээр үлдээх үү, эсвэл мэргэжлийн байгууллагад хариуцуулах уу гэсэн шийдлийн өмнө тулаад байна.

Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2018 онд л гэхэд иргэдээс 1850 гомдол ирсний 31.6 хувь нь барилга, орон сууц, СӨХ-той холбоотой байна. Тиймээс СӨХ-ны эрх зүйн байдлыг сайжруулах шинэчлэх шаардлагатайг тал бүрийн эх сурвалжууд хэлж, УИХ-аар ч энэ тухай хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Өнөөдөр энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Энэхүү хуулийн төсөл нь 2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулж буй хэлбэр юм. Мөн Засгийн газраас СӨХ-ны эрх зүй болон орон сууцтай холбоотой хуулиудыг нэгтгэн зохицуулахаар Орон сууцны тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн даваа гарагт УИХ-д өргөн бариад байгаа юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг СӨХ-ны эрх зүйтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж буйгаа чуулганы хуралдааны үеэр хэлсэн. СӨХ-нд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах хөрөнгийн хуримтлал бүрдүүлдэггүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, нөгөө талаас холбогдох зардлыг иргэдээс шууд нэг дор төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй зэрэг асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд байнга ханддаг байна.

Эдгээр хуулийн төсөл нь орон сууц, дундын өмчийн засвар үйлчилгээ, түүний бүртгэлийн талаарх зохицуулалтуудыг сайжруулах нийтлэг талтай ч СӨХ-ны үйл ажиллагааг энэ хэвээр нь хадгалах, үгүйгээрээ ялгаатай.

Үүнийг тодруулбал, С.Эрдэнэ гишүүний боловсруулсан хуулийн төсөлд СӨХ-ны үйл ажиллагааг энэ хэвээр нь хадгалахын зэрэгцээ Гэр хорооллыг ч СӨХ-той болгох зохицуулалт бий. Мөн энэ хуулийн төсөлд СӨХ-ны бүтэц, сууц өмчлөгчдийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож хуульчлахаар тусгасан байна. Тодруулбал, СӨХ-ны хурлаас гурваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл байгуулж, бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих аж.

СӨХ-ны Төв зөвлөлийн зохицуулалтыг тодорхой болгохын сацуу Төрийн бус байгууллагын статусыг хэвээр хадгалжээ. Сууц өмчлөгчдийн дундын өмчийн бүртгэлийн тогтолцоог бий болгосон байна. Үүнээс гадна СӨХ-ны дундын өмчид хамаарах орон сууцны дэд бүтцийг ашиглан борлуулалт хийж буй ус, дулаан зэргээр хангах байгууллагуудаас шимтгэлийг СӨХ-нд шилжүүлэхээр тусгажээ. СӨХ-ны санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор сан зээл зэрэг санхүүжилтийн хэлбэрүүдтэй байхаар зохицуулалт оруулсан байна.

Харин Засгийн газраас боловсруулсан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгад СӨХ-ны үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад хариуцуулах зохицуулалт тусгажээ. 2003 онд баталсан СӨХ-ны эрх зүйн хууль нь барилгын ашиглалт, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг эзэнгүйдүүлснээрээ учир дутагдалтай болсныг дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус оршин суугчид инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хариуцаж чадахгүй учраас мэргэжлийн байгууллага хариуцах шаардлагатай гэсэн үндэслэлээр энэхүү зохицуулалтыг оруулжээ. Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал СӨХ-ны хууль хүчингүй болно. Харин сууц өмчлөгчид мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, түүнд хяналт тавих эрх нь хэвээр байх аж.

Ямартай ч СӨХ-ны үйл ажиллагааг хэвээр үлдээх, үгүйгээрээ ялгаатай хоёр хуулийн төслийг УИХ өнөөдрөөс хэлэлцэнэ. Хуулийн төслүүдийг нэгтгэх үү, эсвэл аль нэгийг нь төсөл санаачлагчид буцаах уу гэдгийг шийдвэрлэсний дараа СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих эсэх нь мэдэгдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Хувийн конторуудын лобби хууль батлагдаж орон сууц эзэмшигч хэрэглэгч сүйрэх цаг ирлээ..төлбөр нэмэгдэнэ..СӨХ гээд хашгирч байдаг хүмүүс одоо хаданд хашгирсантай адил болж дээ хөөрхий...

    0 0 Хариу бичих
  2. Сөх гүй болвол ингээд орон сууц орчны газар цэвэрлэгээ үйлчилгээ жинхэн утгаараа сүйрнээ...Цаг хугацаа гэж юмыг харуулдаг юм бий.Орон сууц дуудлагаар ирээд үйлчилгээ үзүүлдэгүй газар бүхнийг хариуцаад ёстой үлгэр....

    0 0 Хариу бичих
  3. mergejliin baiguullagaar solih ni zuv. yu ch hj chdhvi umnuudad hechneen jil shuluulHawdee

    0 0 Хариу бичих
  4. сөх- н ашиг тус-г үзэлгүй ,эхлээд тэтгэврийн хөгшчүүл, дараа нь ажилгүй зөлуус, одоо ашиг хайсан залуус нэр зүүж мөнгөжиж байдаг газар болжээ.Даруй татан буулгавал таарна. Оршин суугчид сар бүр мөнгөө төлчөөд араас нь цэвэрлэгээ хийлгэх гэж гуйж ,царайчилж явдаг, хэлж ярьсаныхаа төлөө сөх-н дарга гэгдэх бүдүүлэг авгайчуулд загнуулж,хэлүүлдэг болж. Дүүргийн ИХТөлөөлөгч юмуу ямар нэгэн албанд очихын тулд ажилгүй залуус ажилтай болж харагдах, мөнгөжихийн тулд СӨХ-н даргаас эхлэн шат ахихыг санаархдаг болсон байна.Одоо төрийн алба хашдаг, ИХТ хийж байгаа хүн СӨХ -н дарга нэр зүүгээд ажлаа хийхгүй, оршин суугчдын мөнгөөр цалинжаад, өөрийнхөө албан ёсны ажлаа хийгээд явж байх гэх зэргээр оршин суугчдын эрх ашиг, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах энэ ажил доод шатны албаны зүгээр сууж байгаад мөнгө олдог, амьдралаа дээшлүүлдэг хэрэгсэл болсон ба оршин суугчдын идэвхигүй байдлыг ашиглаж чаджээ.Иймээс татан буулгах нь зүйтэй .

    0 0 Хариу бичих
  5. 1.СӨХ хэрэггүй.Учир нь оршин суучдынхаа төлөө ажиллаж ирсэнгүй. Хуулиа мөрдөж ажиллахгүй хувиа бодсон,өврөө түнтийлгэсэн хатуу хэлэхэд "мөнгө дээрэмдэгчид" 2.Олон удаа оршин суугчдынхаа эсрэг хувиа хичээж ажиллсан тул нэр нүүрээ барсан тул бид одоо тэвчишгүйнээ 3.Мэргэжлийн бус нөхдүүд зөвхөн төрөл садангууд үүрлэсэн ажилгүйчүүдийн үүр уурхай болсон. Чих нь дүлийрсэн.ЦААШИД БИДНИЙГ МЭРЭГЖЛИЙН ОРОН СУУЦ НАА ХАРЬЯАЛАЛД ОРУУЛЖ,СӨХ-ИЙН ХУУЛИЙГ ЦУЦАЛЖ ТАТАН БУУЛГАХ ЦАГ НЬ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИЛТ БОЛСОН.

    0 0 Хариу бичих
  6. Suh nertei yuc hiihgui Mungu huraagcdiig uurcluy

    0 0 Хариу бичих
  7. 1. СӨХ-г хэвээр нь үлдээх 2. Гүйцэтгэх захирлыг нь барилга, дулаан, цахилгаан, сантехнийн инженерийн мэргэжилтэй хүнээр тавих. 3.Заавал бие даасан нягтлантай байх. 4. Засварын мэргэжлийн ажилчны 2 орон тоотой байх 5. Лифттэй байранд мэргэжлийн лифтчинтэй байх 6. Үйлчлэгчийн орон тоотой байх 7. СӨХ-ууд орцны хаалгандаа кодтой гаднах дундын өмчиллийн эд хөрөнгийг харах камержуулсан байх 8.СӨХ байгуулагдсан бол МСӨХДЗ-ийн гишүүн байх. Гишүүн бус СӨХ-үүд хараа хяналтгүй засвараа хийдэггүй өртэй гээд дансаа хаалгасан байх юм. 9.Хяналтын зөвлөлийг 3 дээш хүтэй байх ба ажил үүргийн хувиарын дагуу нягтлан-1, барилга, сантехник, цахилгааны аль нэг мэргэжлийн-1, хяналт шалгалт хийх чадвартай дадлага туршлагатай-1хүн байхаар зааж өгөх 10. МСӨХДЗ нь жил бүр СӨХ-ын ажлыг шалгаж дүгнэж, 2 жилд 1 удаа баримтын шалгалт хийж улирал бүр мэргэжлийн сургалт зөвлөлгөө өгдөг газар юм. Энэ шалгалт хяналтаас гарах гэсэн СӨХ-үүд МСӨХДЗ-д гишүүнээр элсдэггүй, элссэн байсныг нь суугчдад худлаа ярьж буруу ойлгуулж байж гишүүнээс гардаг юм байна. Энэ нь суугчдын дундаас хэн дуртай мэргэжлийн бус хүн сонгогдож СӨХ-ын гүйцэтгэх захирал болж ажиллаж болдогтой шууд хамааралтай юм. 11. Орон сууцны барилга баригдсан л бол улсын комисс хүлээж аваад айл оруулахад шууд СӨХ байгуулагдсан байх учир нь барилга барьсан компанууд нь суугчдаас СӨХ-ны мөнгө гэж 3 жил түүнээс дээш хугацаанд авчхаад юу ч хийлгүй орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгө эвдэрч эхлэнгүүт хэн нэгэн ах дүү хамаатан садан болох хүмүүсдээ хуримтлалын 1 ч төгрөггүй өгчихдөг нь хэвшмэл болсон байна. Иймд СӨХ-ын гүйцэтгэх захирлын заавал мэргэжлийн хүнээр хийлгэх нь зөв юм /Мэргэжлээрээ 3 дээш жил ажилсан байх ба 75 аас доош насны хүмүүс байх/

    1 0 Хариу бичих
  8. Орон сууцны контортой нь хариуцуулаад явах нь зөв шүү дээ

    3 0 Хариу бичих
  9. СӨХ-Д зөвхөн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг, орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн барилгын засвар үйлчилгээ орчны тохижилт цэвэрлэгээ харуул хамгаалалтыг үлдээгээд инжeнeрийн шугам сүлжээ тоноглолын засвар үйлчилгээ хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудад нь хариуцуулсан нь дээр дээ

    0 0 Хариу бичих
  10. Сөх ёстой хэрэггүй зүгээр л мэргэжлийн биш ард түмнийг шулдаг юу ч хийдэггүй хөгшчүүл мөнгө саадаг ямар ч юм хийхгүй дээрэм юмуудаа татан буулга

    2 0 Хариу бичих
  11. Mergejliin baiguullagaar solihod tatgalzah hvn er n howor bhaa

    1 0 Хариу бичих
  12. СӨХ гэж шуналтай,зальтай цөөн хүний хармааг түнтийлгэдэг жоомны газар болсныг мөн ч олон жил шүүмжилж ярилаа.Засрах найдвар алга.СӨХ-ийн даргыг солиод ч нэмэргүй,гарц нь НИЙТИЙН АЖ АХУЙН ТӨВЛӨРСӨН МЭРЭГЖЛИЙН ГАЗАР ХЭРЭГТЭЙ БАЙНА.Хувийн компаниудын мэдэлд очоод ч оршин суугчид зүдэрч,зутарч өвөл,хаврын хатууг арай ядан давж ирлээ.ХҮРЭЭ ГЭДЭГ ЯАСАН ХОЛ ЮМ, ХҮНИЙ АМЬ ГЭДЭГ ЯАСАН БӨХ ЮМ гэсэн үг.Мөнгөнд улайрсан улаан нүдэн СӨХ-ийг татан буулгаж хуулийг нь хүчингүй болгоё.Дарга нар биднимй зовлонг сайн мэдэхгүй ээ.Тэд чин харуултай тусгай хауст амьдардаг.

    2 0 Хариу бичих
  13. СӨХ гж мөнгө идэх гж улайрдаг л газар болсон доо. Бараг мэргэжлийн байгууллага нь дээр биздээ. Даанч хуулиа батална гэхээр СӨХ-үүд нь лоббидоод өөрсдөдөө ашигтай хууль батлуулчих биздээ

    0 0 Хариу бичих
  14. Хувийн ОСКонтор бол ёстой хэрэггүй. Жишээ нь: Батбаян дулаан гэж ёс зүйгүй, оршин суугчдийг зүгээр л шулж байдаг хэцүүхэн ОСК байна. Ер нь Батбаян дулаан мэтийн ОСКонторуудын тусгай зөвшөөрлийг эргэж харах шаардлагатай. Үнэхээр оршин суугчдын хэрэгцээ, шаардлагыг хангахуйц үйлчилгээ үзүүлж чадаж байгаа бол оршин суугчид мэдээж ам сайтай л байж таарна. Тусгай зөвшөөрөл олгож байгаа төрийн эрх бүхий байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хороонд оршин суугчдаас удаа дараа гомдол санал гаргасан боловч дэндүү нэг талд үйлчилсэн шийдвэр гаргадаг дээрхи ЭХЗХорооны нэр бүхий дарга нарын асуудлыг тодорхой баримттайгаар гаргаж тавина. Энэ Батбаян дулаан ОСК мэтийн мэргэжлийн гэх нэртэй мэргэжлийн бус байгууллага бол ёстой хэрэггүй.

    0 0 Хариу бичих
  15. Baruun 4n zamiin MaxMall iin SOX bol minii medehiin olon jil bolohod ulam l dordoj ulam l setgel garahaa boliod bga haragdah yum. Darga uhaantai hun mon ter dor ni ajillaj bga tsoohon humuus tui ch yum hiihgui demii selguutsej amarsan humuus bhiin. SOX gej zavaarsan yumnuudiig davraahaa bolihgui bol eedee mon shunaltai ovjin humuust darluulaad duusah ni bii.

    0 0 Хариу бичих
  16. манай СӨХ бол огт хэрэггүй юм шиг санагддаг. Харин Орон сууц ашиглалтын контор хуучны цаг шиг бүх юмаа хариуцвал таарна. Жижүүр, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ гээд 3 төрлийн хураамж авдаг. тэрийг шууд ОСА контор урьд нь аваад ажиллуулаад байсан. хуучнаараа болоход болохгүй зүйлгүй.

    4 0 Хариу бичих
  17. сөх хэрэггүй зүгээр мөнгө хураадаг л газар хяналтгүй

    2 0 Хариу бичих
  18. Тэр эрдэнийн СӨХ хэвээрээ үлдэх төсөл хэрэггүй. Засгийн газрынхыг ард түмэн дэмжиж байна. Мэрэгжлийн байгуулага нь хариуцаж авах нь зөв хуучин орон сууцууд навсайж дууслаа

    4 0 Хариу бичих