Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагт  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл,  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, "Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах эсэхийг хэлэлцэх юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)