Биологийн салбарын эрдэмтдэд зориулсан ёс зүйн загвар гаргана

Биологийн зэвсгийн тухай конвенцид оролцогч улсуудын 2019 оны уулзалт Швейцарийн Женев хотноо болж байна. Энэ удаагийн уулзалтаар 2019 оны 7, 8-р сард болсон Шинжээчдийн уулзалтын бодит тайлан, түүнчлэн дарга нарын үйл ажиллагааны тайлан, Хэрэгжүүлэлтийг дэмжих нэгжийн жилийн тайланг хэлэлцэж байгаа юм байна. Мөн энэ уулзалтаар 2020 оны ээлжит уулзалтын хугацааг товлон, уг уулзалтад оролцох албан тушаалтнуудыг батлах ажээ. Үүнээс гадна  Биологийн зэвсгийн тухай конвенцид оролцогч улсуудын ес дэх удаагийн хэлэлцүүлгийг 2021 онд зохион байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Оролцогч улс орнуудын хувьд Биологийн зэвсгийг хориглох конвенцийн механизмыг бүх талаар эрчимжүүлж, конвенцийн хүрээнд “Биологийн салбарын эрдэмтдэд зориулсан ёс зүйн загвар” -ыг гаргаж, "Биологийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх экспортын хяналт ба олон улсын хамтын ажиллагааны механизм” байгуулах санаачилгын талаар ярилцаж байгаа аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)