Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун эхнэр Ли Соль Чугийн хамт цагаан морь хөлөглөн Пэктусан гэдэг домогт ариун ууландаа гарчээ.Энэ тухай Bloomberg агентлаг мэдээлэв.

Пэктусан уул, цагаан морьд нь Кимийн гэр бүлийн бэлгэдэл бөгөөд удирдагч хамгийн чухал шийдвэрээ гаргахын өмнө ууланд гардаг гэнэ. Сүүлийн удаа тэр аравдугаар сард уг ууланд гарсан юм.

2750 м өндөртэй Пэктусан уул Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр энэ ууланд БНАСАУ-ыг үндэслэгч, өнөөгийн удирдагчийн өвөө Ким Ир Сений армийн штаб байрлаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ehner ni huurhun yum bnshd

    0 0 Хариу бичих