“MAMA” хөгжмийн наадмын хаалтыг BTS хамтлаг хийжээ

Азийн хамгийн том хөгжмийн наадам болох МАМА (Mnet Asian Music Awards) өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ны өдөр Японы Нагояа хотод болж өндөрлөлөө. Уламжлал ёсоор бол наадмын хаалт Хонконг улсад болох учиртай байв. Гэвч тус улсад үүссэн эмх замбараагүй байдлын улмаас энэ жилийн наадмыг цуцалсан юм.

Хөгжмийн наадмын хаалтын үзүүлбэрийг Өмнөд Солонгосын BTS хамтлаг үзүүлж, “Оны шилдэг уран бүтээлч”, “Оны шилдэг дуу” шагналыг “Boy With Luv” дуугаараа хүртэв. Наадмын үеэр BTS хамтлагийн тайзан дээр тавьсан 37 минутын үзүүлбэр энэ жилийн хамгийн урт үзүүлбэрийн тоонд багтаад байгаа.

Мөн наадмын улаан хивсний ёслолд хамтлагийн гишүүд бүгд “Gucci” брэндийн хувцасаар гоёсон нь олны анхаарлыг ихэд татжээ.



Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)