Чөлөөтийн залуу бөхчүүд 12 медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн спорт цогцолборт боллоо.

Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярский край, Забайкальский крайгийн 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртлээ.  

Тэмцээний медальтнуудыг танилцуулья:

Алтан медаль:  1. Чинбатын Алтангэрэл - 97 кг

Мөнгөн медаль:  1. Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг

                                    2.Дамжингийн Батзул - 79 кг   

                                   3. Мөнхбаатарын Цогтгэрэл - 86 кг

                                   4.Баярсайханы Билгүүн - 92 кг

Хүрэл медаль:  1. Нармандахын Наранхүү - 57 кг 

                                2. Эрдэнэбатын Төгсжаргал - 61 кг

                                3. Мэндбилэгийн Тэмүүжин - 74 кг

                                4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил - 74 кг

                                5. Дагвадоржийн Оргилох - 86 кг

                                6. Баярсайханы Батзориг - 92 кг

                                7. Содбилэгийн Ган-Эрдэнэ - 125 кг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ чөлөөтийг манайхан л хэрэгтэй юм шиг ойлгоод хамаг мөнгөө цацаад байгаа болохоос дэлхий аль эрт тоохоо больсон эд ш дээ

    0 0 Хариу бичих