Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдлийн талаар хэлэлцэнэ

Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 6-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулна.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Радио долгионы давтамж ашиглан бүртгэх систем /RFID/”, “Шилэн кабель, төлбөрийн системийн стандартууд”, “Ухаалаг зогсоол”, Нийтийн тээврийн төлбөрийн системийн танилцуулгуудыг хэлэлцүүлгээр хүргэнэ.

Хэлэлцүүлэгт цахим бодлогын зөвлөлийн гишүүд, арилжааны банк, финтек болон бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)